​Амралтын өдрүүдэд 700 орчим хүүхэд цана, чарганаас унаж, гэмтжээ

Б.Хонгорзул
2026/01/03

Өвлийн улиралд цана, чаргаар гулгах үед бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдэж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэдэд цана, чаргаар гулгахдаа хамгаалах малгай, өвдгөвч, тохойвч зэрэг хамгаалах хувцас хэрэгслийг заавал өмсөх, мөн зориулалтын, аюулгүй чарга, цана ашиглах нь гэмтлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр өндөрлөг, аюултай газарт гулгахыг хориглох, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрөгч баярын өдрүүдэд 1024 иргэн үйлчлүүлснээс 69 хувь буюу 700 орчим хүүхэд цана, чарганаас унаж, гэмтжээ. Өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлдэг зориулалтын цанын бааз хомс тул иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Иймд цана, чаргаар гулгахдаа анхаарал, болгоомжтой байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18