Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулжээ

Б. Пагамдулам
2025/12/31

Энэ онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүлсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, ажлын явц 98 хувьтай байна. Төсөлд хамтран ажиллах гэрээг “Материал импекс” ХХК-тай байгуулж, 10 дугаар сарын 24-ний өдөр шавь тавьсан. 12 дугаар сарын байдлаар инженер геологи, хээрийн судалгаа, өрөмдлөгийн ажил хийгдэж дууссан. Ханын материал орон сууцжуулах төслийн явцад хоёр ээлжээр нийт 3000 айлын орон сууц барих юм.

Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр ногоон орон сууц барьж байна. Тодруулбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барихаар үе шаттай ажлыг эхлүүллээ. Ийнхүү энэ онд Баянхошуу, Шархад орчимд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Ногоон орон сууцыг барьснаар гэр хорооллын бүсэд орон сууц, зам, инженерийн шугам сүлжээг нэвтрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээ, байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчны шинэ загвар бий болгохыг зорьж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.

Энэ онд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, барилгажуулах төслийг дараах байршлуудад хэрэгжүүлж байгаа юм.

  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармаг орчимд,
  • Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ХАА-27 дугаар байрыг буулган, барилгажуулах төсөл,
  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл,
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 34, 35 дугаар байруудыг буулган, барилгажуулах төсөл
  • Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган, барилгажуулах төслийг гүйцэтгэж байна гэв. 

1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18