Шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд 1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

Б. Пагамдулам
2025/12/31

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон иргэд, олон нийтэд зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг төв талбай болон нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд “Улаанбаатарын мөнгөн шөнө” урлагийн тоглолтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайд хуран цуглаж, урлагийн тоглолтоо үзэж сонирхон хамтдаа шинэ оноо угтдаг.

Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолт өнөөдөр төв талбайн тайзнаа 21:00–00:30 цагийн хооронд болно. Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд 12:00–00:00 цагийн хооронд иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангасан дулаан, тохилог асрууд байршуулж, “Опен мик” арга хэмжээ, худалдаа, үйлчилгээ, халуун хоолны явуулын цэгүүд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Төв талбайд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын улсын ахлах байцаагч, албан хаагчид тогтмол хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллаж байгаа юм. Олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллана. Эрсдэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт түр байршуулж, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эцэг эхэд нь аюулгүйгээр хүлээлгэн өгнө.

Он солигдох мөчид зохион байгуулах ёслолын буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын 92 алба хаагч, гал унтраах зориулалтын хоёр автомашинтайгаар хамгаалалт, зохицуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнтэй уялдуулан төв талбай болон ойр орчмын зам талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 115 алба хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн байгууллагын 450 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө–2025” баярын тоглолт болон шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөсний дараа төв талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 их багтаамжийн автобус 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3, 4 дүгээр хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлүүд багтана.

Тус баярын тоглолтод 200 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд арга хэмжээний зохион байгуулалтад нийслэлийн хэмжээнд 30 гаруй байгууллагын 1800 гаруй ажилтан, албан хаагчид хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй байдал, эмх цэгцтэй зохион байгуулалтыг ханган ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18