Өнөөдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан 13:00 цагт эхэлнэ

Л.Бямбажав
2025/12/29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр /2025.12.29/13:00 цагаас эхэлнэ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд:

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д. Рагчаа үзүүрлэсэн.
  • 2013 онд Улсын начин Б. Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • 2015 онд Улсын заан Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 Улсын харцага Р.Пүрэвдагва, улсын аварга Ч. Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2017 Улсын харцага Т. Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 онд Улсын аварга Хангай түрүүлж, улсын  аварга Батсуурь үзүүрлэсэн.
  • 2019 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц. Одбаяр үзүүрлэсэн
  • 2021 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн
  • 2022 онд Улсын арслан Б. Орхон баяр түрүүлж, улсын харцага Г. Бадрах үзүүрлэсэн
  • 2023 онд Улсын начин_ Д. Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
  • 2024 Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан.

Харин энэ жилийн хувьд бөх сонирхогчид Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Бямба-Отгон, Э.Батмагнай, Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, С.Сүхбат нарын аль нэгийг түрүү бөхөөр тааварлаж байна. Тус барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой гэдгийг бөх сонирхогчид онцолж байна. Мөн 2025 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлог юм


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18