"The MongolZ" баг албан ёсоор Б.Өнөдэлгэр буюу "controlez"-ийг багаасаа явуулж буйг зарлалаа

Л.Бямбажав
2025/12/29

"The MongolZ" баг албан ёсоор Б.Өнөдэлгэр буюу "controlez"-ийг багаасаа явуулж буйг зарлалаа. Өдгөө 28 настай тэрбээр "Senzu"-г орлож, олон улсын гурван тэмцээнд оролцсон юм. Түүний хамтаар баг нь "IEM Chengdu" болон Будапешт Мэйжорын плей-офф шатанд шалгарч, өөрөө ч 1.05 гэсэн үзүүлэлттэй тун дажгүй тоглолтыг толилуулжээ.

"Controlez" анх 2017 онд "The MongolZ"-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан бөгөөд 2025 оны эхний Остин Мэйжорт "Chinggis Warriors" багийн хамтаар өрсөлдсөн түүхтэй.

Ингэснээр "The MongolZ" баг үндсэн бүрэлдэхүүндээ дахин дөрвөн тамирчинтай үлдлээ. Сэлгээнд суугаа "Senzu"-ийн ирээдүй тодорхойгүй байгаа. Түүний хувьд саяхан хийсэн стриймийнхээ үеэр "Удахгүй бүх зүйл тодорхой болно" гэж хэлсэн удаатай.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өдгөө "The Huns" багт тоглож буй У.Анарбилэг буюу "cobrazera"-г "The MongolZ" нэгтгэж байгаа гэв. Өдгөө 20 настай "cobrazera" нь өнөө цагийн Монголын шилдгүүдийн нэг гэдгээ харуулж, өнгөрсөн Будапешт Мэйжорт тоглосон билээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18