Олон улсын мастер Б.Мөнгөнзул Хятадын супер их мастер Жу Вэнжүнийг хожлоо

Л.Бямбажав
2025/12/28

Катарын Доха хотод 2025 оны шатрын рапид болон блиц тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд 388 шатарчин рапид 13, блицээр 19 өрөгт оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Манай улсаас их мастер С.Билгүүн, Т.Мөнхзул, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнзул, олон улсын шатрын холбооны дэд мастер Ц.Ананд, кандитат мастер Х.Баясгалан нар өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээнд оролцож байгаа манай шатарчдаас олон улсын мастер Б.Мөнгөнзул эхийн дуулианыг тарилаа. Тэрбээр өчигдөр болсон дэлхийн таван удаагийн аварга, дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй, Хятадын супер их мастер Жу Жинерийг буулган авчээ. Ингэснээр найман өргийн дараа зургаан оноотой есдүгээрт жагсаж байна. Тэрбээр эхний найман өрөгт Энэтхэгийн Дариа Парнали, Хятадын Жу Вэнжүн, Узбекистаны Гулдона Каримова, Казахстаны Лияа Курмангалиейва, Сербийн Теодара Инжоч нарыг хожиж, Оросын Катарина Лагно, Хятадын Лей Тинжие нартай тэнцэж, Энэтхэгийн Хумпи Конеруд хожигдсон байна.

Тэгвэл их мастер Т.Мөнхзул 38, кандитат мастер Х.Баясгалан 107, эрэгтэйчүүдээс олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 72, их мастер С.Билгүүн 159, Ц.Ананд 229 дүгээрт жагсаж байна. 

Өнөөдөр рапид төрөл дуусах бол маргааш, нөгөөдөр блиц төрөл эхэлнэ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
12
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18