Монгол Улсын Хангайн бүс, Японы Шикокү бүсийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Л.Бямбажав
2025/12/28

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Шикокү бүсийн Токүшима мужийн Токүшима хотод өчигдөр зохион байгуулсан  “Монголын Хангайн болон Японы Шикокү бүсийн хамтын ажиллагааны ирээдүй” сэдэвт бүс хоорондын хамтарсан зөвлөгөөнд мэндчилгээ дэвшүүлэв.

Сайд Б.Батцэцэг Монголын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд хоёр улсын бүс, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцлоод энэ чиглэлд гаргаж буй Япон дахь Өргөмжит консулуудын хүчин чармайлт, манлайлалыг өндрөөр үнэлсэн байна.

Шикокү бүсийн урилгаар Хангайн бүсийг төлөөлж Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Япон дахь Монголын өргөмжит консулууд оролцжээ. Харин Японы талаас Шикокү бүсийн Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн төлөөлөл, Токүшима, Коочи мужийн дэд захирагч, Токүшима мужийн Анан, Комацүшима, Ава хотуудын удирдлага, иргэдийн хурлын дарга, төлөөлөгчид, тус мужийн ХАҮТ-ын төлөөлөл, Баруун Японы Монгол солилцооны нийгэмлэгийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна.  

Зөвлөгөөнөөр Хангайн бүсийн хөгжлийн зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна “Шинэ Хархорин хот” төслийн мэдээлэл өгчээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчитэй хамтран зохион байгуулсан нь консулуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны бодлогын чиглэлийг тодорхойлох, харилцан туршлага солилцох зэргээр хоёр улсын харилцааг бүс, орон нутгийн түвшинд ойртуулж, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18