Цагдаагийн удирдах газрын үйл ажиллагааны тайлан, шагнал гардуулах ёслол боллоо

Л.Бямбажав
2025/12/27

Үйл ажиллагааны тайлангийн хурал, шагнал гардуулах ёслол Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн дарга Т.Мөнхнасан болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн дарга, алба хаагчид оролцлоо.

Хурлын үеэр тус цагдаагийн удирдах газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дата баазыг төвлөрүүлэн “Удирдлагын нэгдсэн хяналтын систем”-ийг бүтээж, алба хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн онцлог ажлуудын талаарх мэдээллийг танилцуулсан.

Мөн 2025 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагч, хэлтэс, газруудаа тодруулан шагнаж урамшууллаа.

Шилдэг цагдаагийн газраар “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар”, Тэргүүний хамт олон”-оор “Баянзүрх дүүргийн цагдаагийн газар”, шилдэг цагдаагийн хэлтсээр “Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс” тодорч хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн аварга алба хаагчдыг тус тус шагналаа


0
angry
0
care
1
haha
9
liked
4
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18