Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”

Б. Пагамдулам
2025/12/26

Нийслэл Хүүхэн”, “+17” , “Шар гэгээ”, “Мөрч” зэрэг нэг болон олон ангит киногоороо бүх цаг үеийн үзэлтийн рекордыг шинэчилж байсан “Оранж энтертэйнмент” 10 жилийн ойгоо 2026 онд тэмдэглэнэ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус хамт олон тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож, Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, байр суурийг бататгажээ. Тэгвэл 10 жилийн ойн хүрээнд хэрэгжих томоохон төслүүдийн эхлэл адал явдалт, инээдмийн төрөлт “Ирээдүйгээс ирсэн зочид” УСК 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс бүх кино театруудад гарч эхэлнэ.


Тус кино нь “Оранж энтертайнмент”, ДДЭШ ТВ, “Фильм Овл” продакшны хамтын бүтээл бөгөөд найруулагчаар “Мөрч”, “Молоко” зэрэг хит киногоор үзэгчдэд танил болсон залуу найруулагч Б.Төгөлдөр ажиллажээ. Монголчуудын угсаа гарвал, үндэс түүхийг орчин үеийн инээдмийн, адал явдалт хэлбэрээр өгүүлсэн энэхүү кино нь хүүхэд залуусын эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх, гоо зүй, хүмүүжлийн эерэг нөлөөтэй бүтээл болохоороо онцлог юм.

“Оранж энтертайнмент” нь тус киногоо дуу дүрслэлийн өндөр чанартай, шилдэг жүжигчдийн баг бүрдүүлэн бүтээж, инээдмийн төрөлд шинэ түвшин тогтоохоор ажилласан хэмээн онцолж байна.

  • Киноны товч агуулга: Kpop од болохыг хүсэгч Заяа Солонгос улс руу явахын төлөө хахир хатуу, зарчимч түүхийн багш Бат профессортой тулахаас өөр аргагүйд хүрнэ. Түүхэн мэдлэгээс мултарч, “аргалж” тэнцэхээр зүглэсэн ч үл мэдэх их говийн агуйд орсон мөчөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Харин буцахын тулд зөвхөн шалгалтаа бус өнгөрсөн цагийн үнэ цэнийг ойлгох чухал даалгаварт унана.

Тус кинонд соёлын тэргүүний ажилтан, үзэгчдийн хайртай жүжигчин Н.Ялалт, О.Энхтуул нар авьяаслаг залуу жүжигчидтэй хамтран тоглож, инээд, адал явдлыг бэлэглэх юм. Цаг хугацаагаар аялж, монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмжийг адал явдалт, инээдмийн  “Ирээдүйгээс ирсэн зочид” УСК-ноос мэдрэхийг хүсвэл 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс бүх кино театруудад зочлоорой.




0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18