Хүнсний түүхий бүтээгдэхүүн цахимжиж, үндэсний үйлдвэрлэл дэмжигдэнэ

Б. Пагамдулам
2025/12/25

Манай улсад 2006 оноос эхлэн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр “Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль” батлагдаж 2020 оны 09 дүгээр сарын 01-с эхлэн “Үдийн хоол” хөтөлбөрт шилжсэн.  Төрийн өмчийн 717 сургуулийн 1-5 ангийн нийт 341083 суралцагч үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг.  Үүнээс нийслэлд төрийн өмчийн 175 сургуулийн 188874 суралцагч хамрагддаг. 1 хүүхдийн хувьсах зардлыг 2500 төгрөг болгож нэмэгдүүлсэн. 

“УИХ-ын “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”-д  2019 оны тогтоолын 2 дахь заалтыг УИХ-ын 2022 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулж, “дунд, ахлах ангийн суралцагчдыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах” гэж зааснаар дунд, ахлах ангийн суралцагчийн үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах хугацаа гал тогооны орчин нөхцөл, хүний нөөц, төсөв санхүүжилт, хүнсний хангамжийн тогтолцоо бүрдээгүй зэрэг шалтгаанаас өнөөг хүртэл хойшлогдсоор байна. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх урьтал нөхцлийг хангах судалгааны хүрээнд Говь-Алтай, Дундговь, Завхан, Говьсүмбэр, Ховд, Дорноговь аймгуудын дунд, ахлах ангийн 98 сургуулийн 17,864 суралцагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. 

Үдийн хоол хөтөлбөрт сурагчдын үдийн хоолонд шим тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар НЭМҮТ-ийн мэргэжилтэн мэдээллэсэн. 


Мөн манай улсын хувьд үдийн хоол хөтөлбөрийг нэг системд оруулах, хялбаршуулах зорилгоор 2022 онд анх баталсан техникийн шаардлагын дагуу НЕБ-ын сургуулийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг "Ерөнхий гэрээ"-гээр худалдан авах /туршилтаар/ ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газраар зарлуулсан. 

Тус сургуулиудын худалдан авах үйл ажиллагаанд төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хяналт, шинжилгээ, үнэлгээг хийх явцад цахим дэлгүүрээс хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэснээр тогоочийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ажлын ачаалал буурч, ажлын нөхцөл сайжирч зай талбайн ашиглалт нэмэгдсэн үр дүн гарчээ.

Үдийн хоол хөтөлбөрийн түүхий эд материалыг цахим дэлгүүрт шилжүүлэх ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллаж буйгаараа онцлогтой.  Одоогийн байдлаар 9 үндэсний үйлдвэрлэгч хамрагдаж цахим дэлгүүрт шилжээд байгаа аж.

2025 онд цахим дэлгүүрт байршсан 14 аж ахуй нэгж байгууллагаас 162 цэцэрлэг, 104 ерөнхий боловсролын сургууль, 3 их сургууль нийт 269 байгууллага 62 нэр төрлийн 2.484.444 ширхэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг 25,034,6 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийсэн байна. 

Мөн Дархан-Уул аймгийн хүүхдийн хоолны хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээгээр худалдан авах ажиллагааг 2024 оноос эхлэн зохион байгуулсан. Цаашид орон нутгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг цахим дэлгүүрээс худалдан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

2024-2025 хичээлийн жилд 885 сургуулийн 702 нь хоолны газартайгаас 38 нь тусдаа барилгад, 664 нь хичээлийн үндсэн барилгад байрлаж байна. Хоолны газрын 460 (65,5%) нь стандартын шаардлагад нийцсэн, 242 (35%) нь стандартын шаардлага хангахгүй, анги танхимыг тохижуулан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр