Цэргийн албан хаагчийг зодсон дүрмийн бус асуудалд хатуу хариуцлага тооцно гэв

Б. Пагамдулам
2025/12/24

Дотоод цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож буй бичлэг цахим орчинд өчигдөр буюу 2025.12.23-нд нийтлэгдэж олны анхаарлыг татсан. Улмаар цагдаа хүчний байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд манай улсад цэргийн алба хааж байхдаа амь насаа алдсан цөөнгүй хэрэг бүртгэгдсэн. Тэгвэл ил бичлэг нь тухайн хэргүүдийн эхлэл цэргийн алба хаагчдын дунд дэг байдаг гэх асуудлыг тодотгоод буй. 

Өчигдөр цахим орчинд нийтлэгдсэн бичлэгийн талаар  Дотоод цэргийн штабаас мэдээлэл өглөө.

Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис: 

Бид олон аавын хүүхдүүдийг "Эр хүн, эх орны хүү болоосой" гэж хүсдэг учраас дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй. Өчигдрийн хэрэг "Амрах" команд өгснөөс хойш нэг оны цэргүүдийн хувийн харьцаанаас болж гарсан гэх мэдээлэл авсан.  Цэргийн байгууллага хүн алдаг газар биш шүү дээ. Бидний үр хүүхдийг зодвол бид ч бас асуудал үүсгэнэ. Энэ хэрэг бидний хараа хяналтад байдаггүй "хар бүсэд" болсон асуудал. Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно гэв.

05 Дугаар Ангийн Захирагч Хурандаа Д.Манлайбаатар:  

"Их цочирдом зүйл боллоо.  Шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. ЦЕГ, ХЭҮК-той хамтран ажиллаж байна. Тухайн цэргийг шүүх шинжилгээнд үзүүлсэн. Төрийн тусгай эмнэлэгт нарийн шинжилгээнд оруулж, эмчид мөн үзүүлсэн. Бусад алба хаагчдыг гэр бүлтэй нь холбоо тогтоолгож байна. Анги дотроо 24 цагийн 62 камертай. Нойл, шүршүүр зэрэгт байрлуулах боломжгүй. Үйл явдал камергүй өрөөнд болсон байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэн энэ асуудлыг мэдээлсэнд үнэхээр баярлаж байна. 

Эцэг хүний хувьд, ангийн захирагчийн хувьд ч ийм зүйл байж болохгүй гэж үзэж байна.. Тухайн цэргүүд 2025 оны нэгдүгээр ээлжээр энэ жил татагдсан. Урьдчилсан байдлаар шүүх шинжилгээний үзлэгийн дүгнэлт хэвийн, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж гарсан.... гэх мэдээллийг өглөө. 


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18