Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

О.Шүрэнцэцэг
2025/11/25

Монгол Улсын Улсын Их Хурлаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 онд батлан, хэрэгжүүлж эхлээд 10 жил болж  байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль нь хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг  зохицуулсан гол хууль юм.

 

Өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд төв, суурин газарт ялангуяа Улаанбаатар хотод 2000 оноос хойш гэр хороолол ихээхэн тэлж, төлөвлөлтгүй бүсэд гэр хороолол шинээр үүссэн, мөн хот суурины экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн барилгажуулах, тохижуулах, иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор солих, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад төвлөрүүлэх харилцааг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулахад эрх зүйн орчин хангалтгүй байгаа юм. Мөн

  • Төсөл хэрэгжүүлэгч шаардлагатай зөвшөөрөл авах шат дамжлага их, хугацаа их зарцуулдаг
  • Газрын эрхийг төсөл хэрэгжүүлэгч шилжүүлэн авах шат дамжлагатай, татвар хураамж их, цаг хугацаа алддаг
  • Газрын жишиг үнэлгээ байхгүйгээс шалтгаалж тохиролцоонд хүрч чаддаггүй
  • Төсөл хэрэгжүүлэгчийн чөлөөлсөн газар дээр дэд бүтэц барьж байгуулахдаа газар чөлөөлөлтийн зардлыг нь нөхөж төлдөггүй
  • Төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгын чанар муу, гадна тохижилт шаардлага хангадаггүй

гэх зэрэг асуудлууд гарч байна.

ХББОСЯ-аас хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний багтай хамтран Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон үзэл баримтлалын төслүүд, холбогдох судалгааг хийсэн. Мөн 2025.11.25-ны өдөр дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгуулж хуулийн үзэл баримтлалын төсөл, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг танилцуулж, санал солилцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр