Барилгын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг танилцууллаа

О.Шүрэнцэцэг
2025/12/19

МБҮА ТББ нь салбарын түншлэгч ТББ-уудтай хамтран ХББОСЯ-тай “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг 5 дахь удаа гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шинэ суурь нөхцөл, шаардлага болоод 2025.09.05-ны өдрөөс Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр авдаг болсноор ААНБ, хуулийн этгээдүүдэд ямар өөрчлөлт бий болоод байгаа талаар МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар танилцууллаа.

Мөн арга хэмжээний үеэр барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn цахим системээр хэрхэн авах тохиргоо зааварчилгааг өгөхөөс гадна баруун бүсийн барилгын компаниудтай гэрээ хийх, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Арга хэмжээний үеэр МБҮА ТББ-ын Ховд аймаг дахь салбар зөвлөл үйл ажиллагааны талаарх танилцуулгаа хийхээс гадна дахин төлөвлөлтийн хүрээнд орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, норм дүрмийн стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа болоод барилгын үйл ажиллагааны үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг мэргэжлийн сургагч багшийг авчран мэдлэг мэдээлэл өгсөнд Ховд аймгийн засаг даргын орлогч Л.Энхбаяр талархал илэрхийлэн ирэх онд хамтран ажиллахаар тогтлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр