АҮЭБ-ийн яам салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

O.Аззаяа
2025/12/22

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өглөө. Үүнд:

  • Бүх газрууд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
  • Бүгд Найрамдах Солонгос Улс, Сингапур, Малайз зэрэг бусад улс орнуудаас шатахуун татан авах ажлыг зохион байгуулах, тээвэр, ложистикийн асуудлыг яаралтай шийдвэрлэх;
  • Ирэх онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, өмнө эхлүүлсэн боловч дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ салбарын хөгжлийг дэмжих шинэ төсөл, санаачилгыг тусган хэрэгжүүлэх;
  • Салбарын статистик мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг ханган шинэчилж, эрдэс баялаг, уул уурхайн салбарт ажиллаж буй шинжээчдийн ёс зүйн асуудлыг тодорхой болгож, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох;

Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга, ажлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн, шинэ оны эхлэлийг шинэ боломж, шинэ зорилт хэмээн харж, үр дүнтэй ажиллахыг нийт албан хаагчдад уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18