Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар

O.Аззаяа
2025/12/12

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Т.Аубакир, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлдээ онцолж, хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих дараах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ.

- Хүүхэд, гэр бүлд ээлтэй орон сууц, орчны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,

- Монголын хүүхдийн зуслангийн шинэчлэлийн хамтарсан хөтөлбөр,

- Хүүхэд, гэр бүлийн цогц хөгжлийн төвийг байгуулах,

- Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг арвижуулах,

- Олон улстай хамтарсан хүүхдийн эрхийн суурь судалгааны төв байгуулах,

- Боловсролын салбарт реформ хийхэд хамтран ажиллах асуудлыг дэвшүүлэв.

Арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням “Шинэ зууны хүүхдүүд”, Хүмүүн олон улсын сургуулийн сурагч А.Мөнх-Итгэл “Миний цахим орчин, миний боловсрол бидний ирээдүй”, Монголын хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн Г.Марал-Эрдэнэ “Миний гэр бүл миний эрүүл мэнд” сэдвээр илтгэл танилцууллаа.

Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатарт Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхдийн үндэсний чуулган”-аас гарсан өөрсдийн санал, зөвлөмжийг хүлээлгэн өгөв.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар мэндчилгээ дэвшүүллээ.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Улс төрийн ажилтан М.Номинцэцэг манай улстай хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” төслийн үр дүнгээ танилцууллаа.

Дэлхийн Зөн олон улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын хөтөлбөрийн үндэсний захирал Б.Болорцэцэг хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулж мэндчилгээ дэвшүүлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 4 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 4 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 5 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27