Монголын төрийн байгууллагууд “АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА”-ын гэрчилгээ гардан авлаа

О.Шүрэнцэцэг
2025/11/20

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дөрвөн байгууллага “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа.

Энэ нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилга, зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудад төгөлдөршлийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд үнэлэгдсэн анхны тохиолдол боллоо.

“Азийн загвар байгууллага”-ын статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж байна.

Загвар байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл болон үр дүнгээс дурдвал:

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар

“Өгөгдөлд суурилсан үйл ажиллагаагаар иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл

• Дуудлагын төвийн системийг шинэчилснээр хариулах чадвар 45.3% → 61.4% болж өсөв.
• Чатботын өгөгдлийн санг өргөтгөж, цахим үйлчилгээний чиглүүлэлт сайжирсан
• Сард ирэх дуудлагын ачаалал 7000 → 4100 болж буурсан

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

“Өвчний түүх нээх үйл ажиллагааг сайжруулах” төсөл

• Хэвтэн эмчлүүлэх ор төлөвлөлт илүү нарийвчлалтай болсон
• Эмчилгээний түүх, баримтыг бүрэн цахим системд шилжүүлсэн
• Үйлчлүүлэгчийг хүлээн авах процесс 20%-иар сайжрав
• Эмч, сувилагчдын ажлын ачаалал тэнцвэржиж, төлөвлөгөөт үйл ажиллагаа тогтвортой явагдах нөхцөл бүрдсэн

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар

“Ажилчдын болон даатгуулагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх” төсөл

• Дотоод системийн эрхийн хуваарилалт оновчтой болж, албан бичиг шийдвэрлэлтийн хугацаа сайжирсан
• Дуудлага хүлээн авах хуваарьт систем нэвтэрч, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн
• Судалгаанд суурилсан сургалт, хөгжлийн тогтолцоо бүрэн шинэчлэгдсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

“ААНБ-уудын орчны 50 метрийн цэвэрлэгээг сайжруулах” төсөл

• ААНБ-ууд “50 метр – Цэвэр орчин” урамшууллын тэмдэг байршуулж, орчны цэвэрлэгээнд идэвхтэй оролцож эхэлсэн
• Иргэд халтиргаа гулгаа, ослын эрсдэлтэй бүсийг шуурхай мэдээллэх боломжтой болсон
• Орчны аюулгүй байдал сайжирч, гэмтэл ослын тоо буурах хандлагатай байна
• Хот тохижилтын журмыг шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төрийн байгууллагуудын төгөлдөршлийн тогтолцоог тогтвортой нэвтрүүлж, бүтээмж, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэн ажиллана.
Монголын Бүтээмжийн Төв / Mongolian Productivity Organization


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр