ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ

Б. Пагамдулам
2025/12/19

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан. Өнөөдөр уг газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажиллалаа.

Эдгээр тусгай техник, хэрэгслийг нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах боломжтой. Тодруулбал, өнөөдөр гардуулж өгсөн авто машин нь 360 камерын системтэй. Зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээлэл камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулагдах аж.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр