“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Б.Нямсүрэн
2025/12/19

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2025 онд батлагдсан бизнес төлөвлөгөө, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлж, үйлдвэрлэл, олборлолт, экспорт, санхүүгийн гүйцэтгэлээрээ тогтвортой өсөлт үзүүлсэн амжилттай ажиллаж байна.

Тус компани 33.0 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөөг бүрэн хангаж, 100 хувийн биелэлттэй ажилласан бол Уул уурхайн чиглэлээр 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож, төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлжээ.

Борлуулалт, экспортын хувьд 2,387.0 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 105 хувиар давуулан биелүүлжээ.

Ингэснээр 2025 онд улсын төсөвт 82.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөснөөс эхний 11 сарын гүйцэтгэлээр 143.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 110 хувиар давуулан биелүүлэн 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилсан байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК үйл ажиллагаа явуулсан 32 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлснээс сүүлийн 1.5 жилийн хугацаанд 144.8 тэрбум төгрөг, буюу нийт дүнгийн 54 хувийг бүрдүүлсэн нь түүхэн төрийн өмчит үндэсний компанид оновчтой бодлого, зөв менежмент хэрэгжсэнээр ашигтай, тогтвортой ажиллах бүрэн боломжтойг харуулж байна.

Уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний үнийн уналтаас үүдэн улсын төсөвт хүндрэл үүссэн энэ үед Засгийн газрын бодлогын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд 120.0 тэрбум төгрөгийн татварыг нэмж улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2023 болон 2024 оны нийт 39.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг “Чингис хаан” Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна. Мөн 2025 онд 30 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт дүнгээр 70 орчим тэрбум төгрөгөөр Үндэсний баялгийн санг арвижуулах юм. 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21