Онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн манлайлсан ​72 хүүхэд “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа

Б. Пагамдулам
2025/12/19

2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацид үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Гомбожавын Занданшатар оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Дараа нь Ерөнхий сайд хүүхэд залууст хандаж үг хэлэхдээ “Ирээдүйгээ бүтээхийн тулд үзэл бодол,итгэл үнэмшилдээ бат зогсож, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр өөрийгөө зэвсэглэн, түүх, соёл, ёс уламжлалаа гүн ойлгосон бат бөх мэдлэгт тулгуурлан урагшлах учиртай. Суралцах нь нэг удаагийн зорилт биш, насан туршийн амьдралын хэв маяг байх ёстой. Сониуч зангаа хэзээ ч бүү алдаарай. Сониуч хүн л асуулт тавьж чадна, асуулт тавьж чаддаг хүн л бүтээлч сэтгэж, шинийг нээдэг. Өнөөдөр сурсан мэдлэгээ маргааш бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, инновац хийхээс айдаггүй, өндөр ёс суртахуун, хариуцлагатай ухамсрыг эрхэмлэсэн залуу үе Монголын маргаашийг бүтээнэ” гэдгийг онцоллоо. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгуулжээ.

ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ, САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД

1.     Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Оргил 

2.     Хан- Уул дүүргийн Орчлон сургуулийн сурагч Рэнцэнбатын Ананд

3.     Дархан-Уул аймгийн ОД сургуулийн сурагч Гантулгын Амармэнд

 ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧЛАГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦИД

1.     Говь-алтай аймгийн Ёсөн булаг сумын 2 дугаар  сургуулийн сурагч Ренцэнгийн Ууганбаяр

2.     Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн 1 дүгээр сургуулийн сурагч Баяр-Эрдэнийн Хангал 

3.     Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сурагч Энхжаргалын Энх-Учрал 

ОЮУН УХААНЫ СПОРТ НОМИНАЦИД

1.     Архангай аймгийн 1 дүгээр сургуулийн сурагч Баянмөнхийн Эрмүүнзаяа 

2.     Улаанбаатар хотын Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагч Мөнхбатын Энх-Үжин 

3.     Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуулийн сурагч Очирдарийн Эгшиглэн 

4.     Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн сурагч Батпэлдэнгийн Буянхишиг

5.     Нийслэлийн 31 дүгээр сургуулийн сургач Идэрийн Цэлмүүн 

6.     Увс аймгийн 3 дугаар сургуулийн сурагч Батмөнхийн Сансармаа таныг урьж байна.

7.     Сэлэнгэ аймгийн 5-р дунд сургуулийн сурагч Сувдмаагийн Ариунтунгалаг 

  УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ НОМИНАЦИД

1.     Хан-Уул дүүргийн Бага тэнгэр сургуулийн сурагч Баярмагнайн Мөнх-Амин

2.     Нийслэлийн 50-р сургуулийн сурагч Сундуйдаваагийн Ариунсанаа 

3.     Дорнод аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Шинэбаярын Нандинцэцэг

4.     Дархан -Уул аймгийн Оюуны ирээдүй сургуулийн сурагч Гантулга  Маралгоо   

 ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ, САЙН ҮЙЛС НОМИНАЦИД 

1. Баянхонгор аймгийн Төгс-алгоритм сургуулийн 11-р ангийн сурагч Өлзийжаргалын Гүнгуа 

2. Дархан- уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сургач Мандалбаярын Цогзолмаа         

3. Нийслэлийн “Шинэ  үе” сургуулийн сурагч Бадрахын Амгалан    

       

 БИЕИЙН ТАМИР, СПОРТ НОМИНАЦИД

1.   Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сумын сургуулийн сурагч Даваажаргалын Анударь 

2.  Баянгол дүүргийн 141-р сургуулийн сурагч Маналжавын Цэлмүүн

3.  Нийслэлийн 141-р сургуулийн сурагч Шүрбумын Эрхэт

4.  Хан-уул дүүргийн Күнз сургуулийн сурагч Мөнхтөрийн Цэлмүүн

5.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Эрхэмбаатарын Хаш-Эрдэнэ

6. Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Бямбасүрэнгийн Буянтогтох 

 МОНГОЛ ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ ӨВЛӨН ТЭЭГЧ НОМИНАЦИД

1.  Сонгинохайрхан дүүргийн  151-р сургуулийн  сурагч Заминдийгийн  Мөнх-Эрдэнэ.

2.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн сурагч Гомбосүрэнгийн Гантуяа 

3.Баянзүрх дүүргийн 69-р сургуулийн сурагч Цовоогийн Нандин-Эрдэнэ 

4.Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон 

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН НОМИНАЦИД 

1.Нийслэлийн 28-р сургуулийн сурагч  Баярсайханы Анунгоо          

2.Сэлэнгэ аймгийн шаамар сумын сургуулийн сурагч Энхболдын Жаргал 

3. Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сурагч Гэрэлт-Одын Төгсбаясгалант    

 ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА НОМИНАЦИД 

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатор 1-р сургуулийн сурагч Батбаярын Дашням

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4-р сургуулийн сурагч Мөнгөнбаганын Мөнх-Оргил

3.  Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч  Түмэндэмбэрэлийн Алтаншагай

 БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИД 2025 ОНЫ ОНЫ ОНЦЛОХ БАГ

1.  Багахангай дүүргийн 91-р сургуулийн “Цэц баян” баг 

2.  Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн бүжгийн “Болор-4” хамтлаг 

3.   Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр