Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Үндсэн чиглэлийн төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, найман төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, долоон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгалаа. Төрийн өмч эзэнгүйддэг, өгөөж өгдөггүй, хулгайд өртдөг явдлыг бүрэн халж иргэдийн хяналтад оруулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна