Авилгатай тэмцэх газраас жил бүр төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Жил бүр хоёрдугаар сард олон нийтэд танилцуулдаг уламжлалтай ч энэ жилийнх хугацаа нь хойшилж өчигдөр гаргаж тавилаа. Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нь жилдээ 30 сая төгрөг олдог. Түүний гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 11 сая төгрөг. Тэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэггүй, гурван орон сууцтай, автомашин байхгүй, 100 хоньтой, таван газартай, эрдэнэс тавантолгойн хувьцаанаас өөр ямар ч хувьцаа байхгүй гэж мэдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна