Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР...

О.Шүрэнцэцэг
2025/12/18

Улаанбаатарын агаарын бохирдлоос зугтаж эрүүл агаар руу чиглэх урсгал шинэ суурьшлын бүс нисэх, яармагийн төвлөрлийг нэмэгдүүлж 100 мянган хүний суурьшлын бүсийг нэгэнт бий болгожээ. Эрүүл агаар, хөрс, хот төлөвлөлтийн зөв шийдэл нь суурьшлын бүсийн хүн амын тоог өдөр өдрөөр нэмэгдүүлж буй хэдий ч хамгийн том асуудал нь түгжрэл болоод байна. Өглөөний 6:00 цагтай уралдан босч ажилдаа арайхийн амжих нисэх, яармагийнхан өглөөний идэвхитэй цагаа түгжрэлд өнгөрүүлэхээс өөр сонголтгүй. Сонголт бий болгох гэж буй нь ДҮҮЖИН ТЭЭВЭР.  

ОБЕГ болон Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын зөвлөмжийг авч буй. Дүүжин тээвэр нь цахилгаанаар ажиллах бөгөөд систем нь цахилгаан тасарсан үед нөөц генератороор ажиллахаар тоноглогдсон тул саатал гарсан үед ч хүрэх цэгтээ аюулгүй хүрэх юм. Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан байдаг.  Өмнөд Америкийн Перу, Болив, Колумб улсад дүүжин тээврийг нийтийн тээврийн төрөл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Ийнхүү Улаанбаатар хотын нийтийн тээвэрт дүүжин тээвэр шинээр нэвтрэх цаг хугацаа ойртож байна.  Их хотын түгжрэлд бодит хувь нэмэр оруулах дүүжин тээвэр ашиглалтад орсноор нисэх, яармагийг чиглэсэн томоохон бүтээн байгуулалтууд улам бүр нэмэгдэх, хэрэглэгчдийн эрэлт өсөх төлөвтэй байна. Дүүжин тээврийн зогсоолд хамгийн ойр, сайн бүтээн байгуулалтыг ч компаниуд санал болгож эхэлсэн. Хэрвээ тус байршилд бий болж буй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхийг хүсч байвал та өөрийн холбогдох мэдээллээ үлдээж болох юм.  

Төсөлтэй танилцах бүртгэл: Энэ линк дээр дар

Нисэх, яармагийн түгжрэлийг товчлох дүүжин тээвэр ирэх оны 10 дугаар сараас ашиглалтанд орно. Өвлийг ажралгүй стандартад нийцүүлэн барилга угсралытн ажил хийгдсээр байна. 50 хувьд дөхөж буй гүйцэтгэлээр ирэх хавар гэхэд дүүжин тээврийн туршилтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болох юм. 

Яармагаас Хархоринруу чиглэх 4.2 км замыг дүүжин тээвэр болгох шийдлийг боловсруулаад буй. Уг замыг 22 км цагийн хурдтайгаар 11 минутад туулна. Түгжрэлд өнгөрүүлэх 1-2 цагийг 11 минут болгон товчилно гэсэн үг. Цагт 3500 хүн тээвэрлэх боломжтой дүүжин тээвэр ирэх оны 10 дугаар сар гэхэд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэлийн явц 50 хувьд дөхсөн гэх мэдээллийг албаныхан өгч буй. Оргил ачааллын үед нисэх, яармаг болон бусад замд цагт 90 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл дүүжин тээврийг ашигласнаар 3500 автомашиныг багасгах боломжтой. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай, 7.5-46 метрийн өндөр нийт 19 тулгуур баганатай байх юм.  


Дүүжин тээврийн үйл ажиллагааг аюулгүй байлгах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж байна. 



0
angry
2
care
4
haha
9
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр