Э.Ганхүү: Говийн бүсийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ шатны хамтын ажиллагаа эхлүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/08/28

Монгол Улсын Засгийн Газрын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгтэй уялдуулан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК,  “Оюу толгой” ХХК, болон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” хамтран Говийн бүсийн хөгжлийн талаарх хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан батламжлав.    

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюу толгой ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дөрөвдүгээр бүлэг, “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-нд тусгасан чиглэлээр  Говийн бүсийн хөгжлийг дэмжих тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах “Оюу толгой” компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж буй юм. Хамтран аж ажиллах чиглэлийн хувьд:

 -  Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах;

-  Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх;

- Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх;

 - Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх;

- Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох;

- Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах юм.

Санамж бичиг нь Говийн бүсийн малчдын амьжиргааг сайжруулж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байна. Мөн бүс нутгийн хөгжлийн 20 жилийн төлөв байдлын судалгаанд тулгуурлан орон нутгийн нөөц, бололцоог бүрэн ашиглах, байгаль орчин, нийгэм эдийн засгийн хүчин зүйлсийг уялдуулсан хөгжлийн бодлого боловсруулах юм. Энэ нь бүс нутгийн уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чухал суурь болно. Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шинэ хууль тогтоомжийг боловсруулах, олон нийтэд бодитой мэдээлэл хүргэх, оролцогч талуудын мэдээллийн урсгалыг сайжруулан ил тод байдлыг хангах замаар хөгжлийн үйл явцыг илүү үр дүнтэй болгоно. Төслийн үр дүн, орон нутгийн хөгжлийн түвшинг хэвлэл мэдээллээр үнэн зөв хүргэх нь иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог дэмжинэ. Эцэст нь, хөгжлийн явцыг нэгтгэсэн цахим платформыг нэвтрүүлснээр иргэд, оролцогч талууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай болж, хууль эрх зүйн шинэчлэлд идэвхтэй оролцох боломжтой болох ба хиймэл оюун ухаан, Big Data зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглах замаар орон нутгийн хөгжлийн бодлого илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэх суурь баримт бичгүүд бий болно гэж талууд үзэж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18