Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл

Л.Бямбажав
2025/12/15

Сүүлийн жилүүдэд цахим худалдан авалт бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болж, гадаад, дотоодын олон төрлийн платформыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж илүү хялбар болсон. Гэвч энэ хэрээр цахим луйврын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд иргэдийн хайхрамж болгоомжгүй үйлдэл, санамсаргүй алдаа гаргахыг залилагчид отоод сууж байдгийг мэдэхэд гэмгүй.

Онлайн худалдаа хийхэд зайлшгүй мэдэх ёстой гурван чухал зөвлөмжийг хүргэж байна.

  Найдвартай вэбсайтаас худалдан авалт хийгээрэй

  • Онлайн худалдаа хийхдээ вэбсайт нь “Verified by Visa”, “Mastercard SecureCode” зэрэг 3DS хамгаалалттай эсэхийг шалгаарай.
  • Вэбсайтын URL хаяг нь “https://” гэж эхэлсэн, цоожны тэмдэгтэй байвал нууцлалын баталгаатай гэдгийг санаарай.

  “Free Trial” үйлчилгээ бүрд итгэж болохгүй

  • Аппликэйшн, вэбсайтад гишүүнчлэл үүсгэж, картын мэдээллээ холбон тодорхой хугацаанд үнэгүй туршиж үзэх гэж байгаа бол тухайн платформ олонд танигдсан, баталгаатай эсэхийг нягтлан, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаарай.
  • Олонд танигдаагүй, сэжигтэй аппликэйшн, вэбсайтууд таны картын мэдээллийг хууль бусаар ашиглах эрсдэлтэй байдаг.

  Картынхаа гүйлгээг тогтмол хянаж хэвшээрэй

  • Картын гүйлгээний түүхээ интернэт банк, банкны аппликэйшнээр тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд банканд нэн даруй мэдэгдээрэй.
  • Мөн банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл, хаяг зэрэг хувийн мэдээлэл тань өөрчлөгдвөл даруй шинэчилж байх нь сэжигтэй гүйлгээнээс урьдчилан сэргийлэх чухал алхам болдог. 

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18