Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой

Л.Бямбажав
2025/12/15

Өглөө босоод шүдээ угаадаг шиг хувийн мэдээллээ хамгаалах нь ч өдөр тутмын, тогтмол хийдэг дадал болох ёстой юм. Хэрвээ бид шүдээ угаахгүй удвал оорох, өвдөх эрсдэлтэй бол хувийн мэдээллээ хамгаалахгүй бол санхүүгээрээ хохирох, нэр болзошгүй алдах, бур гэмт хэрэгт ч холбогдож болзошгүй

Хувийн мэдээлэл гэж юу вэ?

Хувь хунийг шууд болон шууд бусаар таних, баталгаажуулах боломжтой бух төрлийн өгөгдлийг "хувийн мэдээлэл" гэж нэрлэдэг. Энэ нь таны нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим шуудан, байршлын мэдээлэл зэрэг юм. Харин эмзэг мэдээлэлд илүү нарийн, өндөр хамгаалалт шаардлагатай буюу таны яс үндэс, угсаа гарал, улс төрийн үзэл, эрүүл мэндийн туух, биометрик
өгөгдөл, бэлгийн чиг хандлага, ял эдэлж байсан 

Яагаад хамгаалах ёстой вэ?

Цахим гэмт хэрэгтнүүдийн арга техник өдөр ирэх тусам нарийсаж, илүү боловсронгуй болсоор байна. Тэд таны регистрийн дугаар, утасны дугаар зэрэг мэдээллийг олж авч, цахим тоглоомын сайт, хууль бус мөрийтэй тоглоом, сугалаа тохирол гэх мэт олон талбарт ашиглаж болзошгүйн дээр цаашлаад таны интернэт банк руу нэвтрэн, санхүүгийн ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Сүүлийн үед банкны нэрийг барьсан хуурамч мессеж иргэдийн гар утсанд илгээж, залилах тохиолдол гарах болсон. Гол нь тухайн хунийг линк дээр даруулснаар мэдээллийг нь хуулж олж авах зорилготой. Иймд хэрэв танд ийм мессеж ирвэл линк дээр даралгүй тэр даруй шууд устгаарай. Мөн банк хэзээ ч харилцагчийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц уг оруулахыг шаардсан хүсэлт илгээдэггүйг онцгойлон санаарай.

Өдөр тутамдаа мэдээлэл хамгаалах 7 дадал

1. "Миний мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?" гэж асууж сур - Аливаа
үйлчилгээний байгууллага, хувь хүнд мэдээллээ зайлшгүй өгөх тохиолдолд ямар зорилгоор авч буйг тодруул.

2. Нууц үгээ тогтмол шинэчил - Ялангуяа цахим банк, и-мэйл, сошиал платформуудын нууц угийг улирал тутам солих.
3. Нэвтрэх нэр, нууц үгээ хэнтэй ч бүү хуваалц - Хэнд ч, ямар ч шалтгаанаар бүү дамжуул.
4. Сэжигтэй холбоос дээр буу дар - Мессеж, и-мэйл, чатын линк дээр дарахаасаа өмнө нягтал.
5. Олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ хязгаарла - Байршил, гэр бүлийн байдал, хөрөнгийн талаарх мэдээллээ тавихгүй байх.
6. Давхар танин баталгаажуулалт ашигла - Two Factor Authentication хамгаалалт нь нууцлалыг нэмэгдүүлэхэд тусална.
7. Хувийн төхөрөмжөө хамгаал - Гар утас, компьютертоо нууц код, хурууны хээ, нуур таних тохиргоо хийгээрэй.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18