АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Л.Бямбажав
2025/12/15

Монголын Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбоо, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооноос жил бүр уламжлал болгон тогтвортой ногоон, хариуцлагатай бизнесийн шилдгүүдийг тодруулдаг шалгаруулалтаар АПУ ХК “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага 2025” гэсэн нэр хүндтэй шагналыг анх удаа хүртлээ.

Энэхүү үнэлгээ нь тухайн байгууллагын тогтвортой байдлын удирдлагын систем, байгаль орчин, нийгэм, засаглалын тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг олон талт үнэлгээгээр дүгнэдэг шалгаруулалт юм.

Бид 2025 онд үйлдвэрлэлийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, нийт ажилтнуудынхаа байгаль орчин, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх танхимын сургалтууд хийлээ. Оюутнуудад зориулсан Innov-Talent хөтөлбөрөөр сургалтын төлбөрийн тэтгэлгийг 100 оюутанд олгоод зогсохгүй ажлын байрны цалинтай дадлага, байгаль орчинд ээлтэй төслийн уралдаан, хувь хүний хөгжлийн сургалтуудыг мөн зохион байгуулсан юм. Дотоод ажилтнуудаа дэмжиж, сургаж хөгжүүлэхийн зэрэгцээ Монголын хүнс, ундаа үйлдвэрлэлийн салбарт тогтвортой боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой “Brew the Future” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Цаашлаад тогтвортой байдлын удирдлагын тогтолцоогоо олон улсын стандарттай уялдуулахын тулд Олон улсын санхүүгийн тайлагналын Тогтвортой байдлын стандарт (IFRS S1/S2) -ыг дотооддоо туршиж үзэн, цаашид анхаарч сайжруулах ажлуудаа тодорхойлов. Мөн байгаль орчин, нийгэмд ээлтэй засаглалтай байгууллагуудыг дэмжиж хамтран ажиллах хүрээнд Худалдан авалтын гэрээнд БоНЗ-ын заалтуудыг нэмж орууллаа. Цаашлаад спирт, шар айргийн үйлдвэрлэлээс гардаг хаягдал шаарыг дахин боловсруулах шинэ санаачилгыг судлан, хэрэгжүүлэх ажилдаа шамдан ороод байна.

АПУ ХК нь бизнесийн тогтвортой байдлыг урт хугацааны үнэ цэн, байгууллагын хариуцлагатай өсөлттэй холбон хөгжүүлэх стратегиа цаашид улам бүр бэхжүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Үргэлж ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ өөдөө!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18