Эхний айлууд орон сууцандаа орлоо

Б.Нямсүрэн
2025/12/14

Ерөнхий сайд Г.Занданшатар  /2025.12.13/ Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 100 айл орчмын нийтийн байрыг дахин төлөвлөх ажлын явцтай танилцлаа. Уг нийтийн байр нь 1947 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2022 оноос дахин төлөвлөх төсөлд хамрагджээ.

"Мөнх арвин булаг" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар төслийн гүйцэтгэлийг хариуцаж байна. Төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд 800 айлын орон сууцны 7 барилга, таван давхар үйлчилгээний төв, автомашины зургаан давхар зогсоол бүхий хороолол барих юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны гурван барилгыг ашиглалтад оруулж, зуу гаруй айл өрх байрны түлхүүрээ гардан авчээ. Үлдсэн айлуудыг ирэх оны эхний улиралд багтаан орон сууцанд нь оруулахаар төлөвлөжээ

Нийтийн цагаан байранд 360 өрх амьдарч байсан бөгөөд инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, хэрэглээний усаа зөөврөөр хангадаг, хана тааз нь нурах дөхсөн зэрэг хүндхэн нөхцөл байдалтай байжээ. Тийм учраас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан ч 22 удаа амжилт олоогүй юм байна. Шалтгаан нь дэд бүтэц шийдэгдээгүй, ажил гүйцэтгэх нөхцөл хүнд зэргээс болж компаниудын сонирхолыг татдаггүй байжээ.
2020 онд нийслэлийн төсвийн 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн санхүүжилтийг нь шийдвэрлэсэн байна. Харин 2022 онд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нийтийн байрны оршин суугчдын хүсэлтээр албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсанаар төсөл эрчимжихэд түлхэц өгсөн байна. Төсөл амжилттай хэрэгжихэд оршин суугчдын оролцоо, идэвх өндөр байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Оршин суугчид төрийн бус байгууллага байгуулж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21