ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

О.Шүрэнцэцэг
2025/03/28

/2025.03.28/ Өнөөдөр Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүрэхийн зэрэгцээ өвчтөнд шаардлагатай байгаа диализын өдрийн химийн эмчилгээ, үйлчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байна.

Диализын төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэ үеэр ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн захирал Т.ЭНХЗАЯА: “Өнөөдөр энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор өвчтөнд шаардлагатай байгаа диализын өдрийн үйлчилгээ, өдрийн химийн эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байна. Хан-Уул дүүрэгт 1170 хүн бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай байдаг. Энэхүү төвд маань хоёр эмч, нэг сувилагч ажиллаж, иргэддээ тус тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн санаачилга, дэмжлэгээр тус өргөтгөл өнөөдөр ашиглалтад орж, олон мянган хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроос авах нөхцөл бүрдэж байгаад туйлын баяртай байна. Иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” хэмээлээ.

Өргөтгөлийн барилгад диализийн төв иргэдэд үйлчилж эхэлснээр,

 Дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж өргөжиж, бөөрний архаг цочмог дутагдалтай өвчтөнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй ойроос авах нөхцөл бүрдэнэ.

 Нэн хүнд тохиолдлуудад үргэлжлүүлэн бөөр орлуулах эмчилгээг хийснээр өвчтөний амь насыг аврах, нас баралтыг бууруулна.

Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх бусад эмнэлгийн эмч нарыг сургах дадлагажуулах, резидент эмч нарыг сургах сургалт судалгааны цар хүрээ нэмэгдэх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18