Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байх Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Хятад тал руу улсын хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг тус ангийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа илрүүлэн, тухайн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан хилийн манаанд мэдэгдэж, амжилттай саатуулжээ. Одоогоор улсын хил зөрчихийг завдсан этгээдийн зорилго, харьяалалыг тогтоон холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна