Г.Занданшатар: ​МУ-ын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой

Б.Хонгорзул
2025/12/10

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 35 жилийн ой, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад суугаа элчин сайд нар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчдийг урьж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, гадаад харилцааг эрчимжүүлэх зорилготой “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцож, Монгол Улсын Засгийн газрын хамгийн том мега төсөл нь ХҮНИЙ ХӨГЖИЛ, хүүхэд, гэр бүлийн хөгжил юм гэдгийг онцолж, хүрэлцэн ирсэн элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмрээ оруулан, хүүхдийн эрх, хөгжил оролцоо, зөв төлөвшил, хүмүүжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүслээ. 

Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалж, үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын засвар, шинэчлэлт зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх бодлогын өөрчлөлтийг эхлүүлээд байна.

Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил нь дотоод бодлого биш олон улсын түншлэлээр илүү урагшлах ёстой. Иймд Монгол Улсын Засгийн газар дараах зорилтод хамтран ажиллах хүсэлтэй байна. 

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй орон сууц, орчны хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
  • Монголын хүүхдийн зуслангийн шинэчлэлийн хамтарсан хөтөлбөр,
  • Хүүхэд, гэр бүлийн цогц хөгжлийн төвийг байгуулах,
  • Хүүхдийн төлөө сангийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Олон улстай хамтарсан хүүхдийн эрхийн суурь судалгааны төв байгуулах,
  • Боловсролын салбарт Digital education online learning чиглэлээр хамтран ажиллаж, заахаас суралцахуй руу чиглэсэн цогц реформ хийх зэрэг олон чухал асуудлыг хөндөж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр олон улсын байгууллага, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриаллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18