Говь-Алтай аймгийн 14 настай хүү дрон кодчиллоор Дэлхийн аварга боллоо

Б.Хонгорзул
2025/12/10

“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Монгол улсаас 56 бяцхан инженер оролцож бахархам амжилт үзүүллээ. Юнител групп Монгол орон даяар цахим хуваагдлыг бууруулж, хүүхэд бүрд ШИМТ боловсролыг түгээх зорилготой Unitel STEAM HUB-ийн бяцхан инженерүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг олон улсын робот, кодчиллын энэхүү тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

2025 оны 12 дугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьсон байна. Монгол Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн нь тэдний амьдралын анхны том тайз байлаа.

  • Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB төвийн Ч.Баттулга  багштай багаас Дрон - Кодчилол төрөлд Р. Ууганбаяр “Алтан медаль”
  • Говь-Алтай аймгийн Unitel STEAM HUB төвийн Ч.Баттулга багштай багаас Дэлгэцгүй - Кодчилол төрөлд Э.Өрнөхбаяр, Б.Есөнмөнх нар “Мөнгөн Медаль”
  • Дархан -Уул аймгийн Unitel STEAM HUB төвийн Т.Энхжаргал багштай багаас Н.Амин-Эрдэнэ , Б.Содгэрэл нар Дэлгэцгүй - Кодчилол төрөлд   “Хүрэл медал” тус тус хүртлээ.

“Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг том тайз юм. Өнөөдрийг хүртэл тус тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцжээ. Монголын тал нутгийн хүүхдүүд энэ дэлхийн тайзанд анх удаа хүчтэйгээр орж ирж, шинэ түүхийг эхлүүллээ.

Юнител групп 2022 оноос эхлэн хүүхэд багачуудад амьдран суугаа бүс нутгаасаа үл хамааран технологи, инженерчлэлийн мэдлэг эзэмшиж, үе тэнгийн найзуудтайгаа адилхан сурч, хөгжих боломжийг бүтээж, цахим хуваагдлыг бууруулах зорилгоор байгуулж эхэлсэн Unitel STEAM HUB орон нутгийн хүүхдүүдэд STEAM боловсролыг тэгш хүртээх үндэсний хөтөлбөр болон өргөжив.     

Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас зүүн хязгаар Дорнод хүртэл, 2370 км-ийн зайтай хоёр аймгийн хүүхдүүд хүртэл яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид хичээллэж байна.   Хөдөө талын бяцхан охид хөвгүүд тооноороо тэнгэр ширтэн сансар огторгуйгаар аялах, машин бүтээх, эрдэмтэн болох, дэлхийд алдартай инженер болох мөрөөдөл бүхнийг бодит болгохын төлөө Юнител групп Монгол орон даяар 21 аймагт байгуулсан Unitel STEAM HUB төслөөр дамжуулан хүүхэд бүрд тэгш боломжийг нээж өгч байна.

Орон нутгаас Дэлхийн тавцанд



0
angry
12
care
0
haha
5
liked
20
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18