Агаарын чанарын нарийвчилсан судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулна

Б.Хонгорзул
2025/12/10

Улаанбаатар хотын агаарын чанарын нарийвчилсан судалгааг шинэчлэн хийж, олон нийтэд өнөөдөр /2025.12.10/ танилцуулж, мэдээлнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Тэрбээр НИТХ-ын үеэр өнгөрсөн сарын 28-нд энэ талаар мэдээлэл өгөхдөө "Бид 2025-2026 оны галлагааны улиралд анх удаа хагас кокс буюу импортын түлшээр Улаанбаатар хотын 170 мянга гаруй өрхийг хангана гэдэг богино хугацааны зорилт тавьж ажиллаж байгаа. Анх удаа Монгол Улс нурмаг ачаа хилээр оруулж ирж байна. Одоогоос дөрөв хоногийн өмнө нийслэлийн нүүрс борлуулах 400 гаруй цэгүүдэд 100 хувь хагас коксон түлшээр хангаж эхэлсэн. Айлуудын өмнөх нөөц дуусахаар буюу 14 хоногийн дараагаас хагас коксон түлш рүү нийслэлийн галлагаатай айл өрх бүр бүрэн шилжинэ. Үүнээс өмнө 50 хувь сайжруулсан түлш, 50 хувь хагас коксон түлш борлуулж байсан. Яагаад гэхээр импортын түлшний нөөцийг бүрдүүлэх, ачаа тээврийн хүндрэлтэй холбоотой.Харин азотын давхар исэл нэмэгдсэн. Гол ялгаруулж байгаа зүйл нь автомашины утаанаас гарч байна. Химийн хамгийн хүнд элемент. Нефтийн тасалдсантай холбоотойгоор нефтийн чанарт давхар шалгалт хийх шаардлага үүсэж байна. Агаарын чанарын бүх станцууд мэдэгдэж байна. Угтаа АИ-92 буюу хар тугалганы хольц ихтэй шатахуунаас ихэнх улс орнууд татгалзсан. Зөвхөн манай улс л одоо болтол хэрэглэж байна. Уг нь бид Агаарын чанарын тухай хуульдаа бүсчилж заасан боловч АИ95, евро-5 шатахууны хэрэглээнд бүрэн нэвтэрч өгөхгүй байна. Манай улс евро-5 руу ч шилжиж чадаагүй байхад БНХАУ евро-6 стандарт руу шилжчихлээ. Сүүлийн үед өдөрт 600 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бол Агаарын чанарын албанаас авсан тоон утгаар хэлж байна. Нийслэлээс “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран Агаарын чанарын албаны станцууд дээр аль эх үүсвэр нь илүү агаарын бохирдол үүсгэж байгаа талаар шинэчилсэн сургалтуудыг авахаар ярилцсан. Удахгүй эхэлнэ. Бас нэг нөлөөлж буй хүчин зүйл бол ТЭЦ-3 орчимд агаарын чанар эрс муудсан. Агаарын чанарын нарийвчилсан судалгааг шинэчилж хийгээд мэдээллийг арванхоёрдугаар сарын 10-д хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд үр дүнг мэдээлэхээр ажиллаж байна” гэж агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнгээс танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18