Монгол улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа

Л.Бямбажав
2025/12/09

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдлаа. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцлоо.    

Тус олдворыг Бразил Улсаас тус хүрэлцэн ирсэн усан онгоц болон “Крэйзаурус” /Creazaurus/ компанийн байранд шалгалт хийх явцад илрүүлж, 2015 оноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Францын талаас 2016 онд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэнтэй холбогдуулан, манай улсад зохих мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, Лион хотод хураагдсан Тарбозавр батаарын чулуужсан олдворыг Монгол Улсаас гаралтай болохыг Францын талд мэдэгджээ.

Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эргүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн  шийдэгджээ. Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдворууд багтаж байна.

Монгол Улс 1992 онд ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилансэргийлэх тухай конвенц”-д, 2024 онд ЮНИДРУА-ийн 1995 оны Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай конвенц”-д нэгдэн орсон нь дээрх чулуужсан олдворыг эгүүлэн авах үйл явцад эергээр нөлөөлснийг ёслолын арга хэмжээнд оролцогчид тэмдэглэсэн байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам ёслолын арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ Монгол Улсын хууль ёсны эрхийг хамгаалж, олдворыг эх оронд нь буцаах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хоёр талын байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлээд, соёлын үнэт зүйлийн хулгайн мөр, хууль бус худалдааны шунал дэлхийн ямар ч ард түмэн, аль ч газрын үнэ цэнэт байдлыг дордуулж, ядууруулах ёсгүйг онцлон тэмдэглэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр нөлөөтэй хүчин чармайлт гарган ажиллахыг оролцогч талуудад уриалж, Монгол Улсын Соёл,спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бүх талын оролцоог хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна

Монгол Улсад эгүүлэн авч буй эдгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Байгалийн түүхийн музейд шилжүүлж, шинжлэх ухааны арга зүйн дагуу нарийвчлан судлах ажлыг зохион байгуулж, зарим олдворыг 2026 онд шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18