Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав

Л.Бямбажав
2025/12/07

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар өнөөдөр 22-ын товчоо болон Биокомбинатын гүүрийн орчимд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй салбар төмөр замын төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг газар дээр нь шалгав. 

Салбар төмөр замыг Улаанбаатар хотоос тойруулан, төв магистрал шугамд Толгойт өртөө орчмоор холбох ажлыг түргэвчлэх шаардлагатайг сайд онцолж, газар чөлөөлөлтийн зохион байгуулалтыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж ирэх хавраас 24 км холболтын шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

Холболтын төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төв коридороор дамжин өнгөрдөг ачааг Хөшигтийн хөндий рүү чиглүүлэх боломж бүрдэж, хотын түгжрэлийг 20–30 хувиар бууруулах, мөн 34 нэр төрлийн аюултай ачааны эрсдэлийг арилгах нөхцөл бүрдэх юм.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18