Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан

Л.Бямбажав
2025/12/07

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 орчим хувь буюу 97 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, 32 мянган ам.метр замыг хийх шаардлагагүй гэж дүгнэн төлөвлөгөөнөөс хассан. Үлдсэн 80 мянган ам.метр замыг дулааны улиралд буюу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүхбаатарын талбайн баруун талын явган хүний замын шинэчлэл, халтиргааны нөхцөл байдал, 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг болон холбогдох албаныхантай ажиллалаа. 2025 онд нийслэлийн төв магистрал буюу Энхтайваны өргөн чөлөө, Олимпын өргөн чөлөө, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчим зэрэг байршилд явган замын чулуун хавтанг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, эдгээр байршилд нийт 14 компани ажил гүйцэтгэгчээр шалгарч, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Үүнээс Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай орчмын хэсгийг хариуцаж хийсэн “Цагаан толгой нуур” ХХК сайн ажиллаж, 100 хувь хүлээлгэн өгсөн. Мөн зарим байршилд кабель, дулааны шугам сүлжээ, үерийн байгууламж өргөтгөх асуудлаар явган зам шинэчлэлтийн ажилтай давхацсан учраас гүйцэтгэлийг ирэх онд дуусгахаар хойшлуулсан ба муу гүйцэтгэлтэй компаниудын гэрээг цуцалсан. Тус явган зам шинэчлэлтийн ажлын хамгийн чухал нь байгалийн боржин чулууг 6-12 микрометр хүртэл хэмжээгээр барзайлгах технологи ашигласан. Энэ нь халтиргааг бууруулах ач холбогдолтой. Хуучин явган хүний замын чулуун гадаргуу нь 0-0.12 микрометр барзайлтай байсан. Энэ онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаар явган хүний халтиргаанаас үүдэлтэй гэмтэл, бэртлийн тоо 15 хувиар буурсан байна. Энэ мэтчилэн шинэ технологи нэвтрүүлж, иргэдийн саадгүй зорчилтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны төсөвт явган замын чигжээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтчийн стандартыг сайжруулах зэрэг ажлыг НИТХ-д танилцуулж, хэлэлцэнэ. Мөн цас цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулж, гар аргаар явган замыг гэмтээхгүй байх талаас шинэчлэлтүүдийг хийж байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18