Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав

Л.Бямбажав
2025/12/07

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австри Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Вена дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын байранд зочилж, тус салбар төвийн дэргэдэх олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн зорилтуудын талаар танилцуулж, гадаадад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, олон улсын байгууллагад гүйцэтгэж буй үнэтэй хувь нэмэр нь улс орны бодлого төлөвлөлт, хөгжлийн үйл явцад туйлын чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр тэдний оюуны чадавхи, ёс зүй, мэргэжлийн ур чадвар нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд тасралтгүй өсгөж буйг өндөрөөр үнэлэв.

Мөн цаашдын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн оролцоо, санаачилга, олон улсад хуримтлуулсан туршлага үнэт хөрөнгө болдгийг онцолж, төр засаг тэдний үйл ажиллагааг үргэлж тууштай дэмжин ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18