Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана

O.Аззаяа
2025/12/05

Монгол улс, бүгд найрамдах итали улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-ын үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгууллаа. Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

Боловсролын салбарын хамтын ажиллагаа

  • Жил бүр их, дээд сургуулийн хоёр багш эсхүл судлаачийг найман (8) хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох,

  • Их, дээд сургуулийн шууд хамтын ажиллагааг Эрасмус нэмэх хөтөлбөр /Erasmus plus Programme/-ийн хүрээнд дэмжих,

  • Монгол хэлний сургалтад Италийн оюутнууд, Итали хэлний сургалтад Монголын оюутнууд хамрагдах боломжийг дэмжих,

Соёл, урлаг, спортын салбарын хамтын ажиллагаа 

  • Спортын анагаах ухаан, бэлтгэл сургуулилт, спортын удирдлага менежментийн хүрээнд хамтран ажиллах,

  • Спортын дасгалжуулагч, тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх болон допингийн эсрэг хамтын үйл ажиллагааг дэмжих,

  • Түүх, соёлын өв болон урлагийн чиглэлээр өндөр түвшний үзэсгэлэн солилцоог дэмжих,

  • Кино урлагийн мэргэжилтэн, жүжигчин солилцоо, фестивальд төлөөлөгч оролцуулах,

  • Соёлын өвийн судалгаа, сэргээн засварлалт, археологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх,

  • Соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаатай хамтран тэмцэх,

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа  

  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг ашиглах бизнесийн санал санаачилга, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх,

  • Экологи, соёлын өвийг хамгаалах технологи, арьс, шир боловсруулах, үйлдвэрлэх технологи, ноос, ноолуур боловсруулах, үйлдвэрлэх технологи, байгалийн гамшгийн хяналт шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжуудыг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх чухал үүрэгтэй юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18