БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ПИПЛ ИН НИЙД (PIN) ОЛОН УЛСЫН ТББ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

О.Шүрэнцэцэг
2025/02/26

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Пипл ин Нийд (ПИН) олон улсын ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ПИН-ийн бүсийн хөгжлийн захирал Вероника Ножинова оролцож, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцов.

ПИН нь 2009 оноос хойш Монголд 20 гаруй төсөл хэрэгжүүлсэн бөгөөд "Эдийн засгийн ногоон шилжилт" төслийн хүрээнд ISO 14020 багц стандартыг батлуулж, эко тэмдэг, ногоон гэрчилгээний журмыг Байгаль орчны яамтай хамтран боловсруулж байна. Мөн ЧИП-Монгол төслийн хүрээнд 14,000 өрхийг халаалт, агаар сэлгэлтийн шинэ технологиор хангаж байна.

Цаашид хүлэмжийн хийн тооллого, үндэсний хувь нэмрийн үнэлгээ зэрэг шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Байгаль орчны яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын байгаль орчны бодлого, тогтвортой хөгжлийн зорилтуудад чухал хувь нэмэр оруулна

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18