Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлага хүргүүллээ

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлcэн байна. Тус шаардлагад "Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан 1-5-р ангийн сурагчдын танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан эцэг эх, сургуулиудаас судалгаа, мэдээлэл авч, нээлттэй шаардлагыг Боловсролын яаманд хүргүүлэн ажилласан.

Тус судалгаанд 51 сургуулийн 28,445 сурагч хамрагдахад, өвчилсөн сурагчийн тоо 1,908 буюу 6.7 хувь гарсан дүнтэй байна. Мөн цахим сургалт нь сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэлзүйд сөрөг нөлөө үзүүлж, гэнэтийн шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгааг сургуулиудын зүгээс мэдээлж байна.

Сурагчид ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, маск зүүх, гараа ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна.

Иймд Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь 6-9 дүгээр ангийн цахим сургалтыг яаралтай танхимын сургалтад шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна" гэжээ.



18
angry
0
care
1
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр