О.Батнайрамдал: Оюутолгойн хянан шалгах түр хороо 65 мянган хуудас баримт цуглуулж авсан

Ц.Цэрэнбадам
2025/12/01

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Оюутолгойн сонголын хүрээнд тодрууллаа.

УИХ-ын Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороог ахлан ажиллаж байгаа  юм. Сонсгол энэ сарын 8-12-ны өдрүүдэд болох тов гараад байгаа

Сонсголын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

УИХ Оюутолгойн асуудал дээр хянан шалгах түр хороог долдугаар сарын 2-нд албан ёсоор байгуулсан. Хянан шалгах түр хороог зургаан сарын хугацаатай байгуулдаг. Түр хороог байгуулагдаад таван сар болсон. Энэ ондоо багтаж буюу хянан шалгах түр хорооны хугацаа дуусахаас өмнө сонсголоо зохион байгуулж, нэгдсэн дүгнэлтээ гаргаж УИХ-д танилцуулж, тогтоол гаргуулснаар  хянан шалгах түр хорооны ажил дуусах учиртай.  Сүүлийн таван сарын хугацаанд шинжээчдийн багийг бүрдүүлж, 65 мянга орчим нотлох баримт цуглуулж авсан. Үүн дээрээ ажиллаж байна. Сонсгол энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулагдана. Сонсголд 300 орчим гэрч дуудсан.  Манай хянан шалгах түр хороо Онтре компанийн лицензтэй холбоотой мөн зээлийн хүүтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Энэ хүрээнд 2006-2025 он хүртэл буюу 20 орчим жилийн хугацаанд Оюутолгой төслийн хүрээнд ямар шийдвэрүүд гарч байсан талаар судлаж байна. 

Гэрчүүдийн тухайд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс бий. Гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүн, 40 УИХ-ын гишүүнийг дуудсан. Мөн яамд, төрийн байгууллагуудаас гэрчүүдийг дуудсан. Энэ гэрчүүд нь Оюутолгойн төслийн шийдвэрт оролцсон эсэх тухайн үед ажлын хэсэгт оролцсон хүмүүс байгаа. Гэрчээр дуудна гэдэг хэн нэгнийг олон нийтийн өмнө гаргаж элдэв янзаар цоллох гэж байна гэж огт ойлгож болохгүй. Энэ 20 жилийн хугацаанд Оюутолгой төсөл дээр ямар арга хэмжээнүүд авсан, ямар шийдвэрүүд гаргаж, тэр нь хэрхэн биелсэн бэ гэдгийг тэр хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлах боломжийг олгож байна гэсэн үг. 


0
angry
0
care
1
haha
10
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр