Улаанбаатар хотод анхны эко орон сууц ашиглалтад орлоо

Л.Бямбажав
2025/11/30

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүрэгт боллоо.

Г.Занданшатар Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн шийдэл бол орон сууцжуулалт. Тиймээс Засгийн газраас орон сууцжуулалтын тухай хууль болон үндэсний төлөвлөгөө боловсруулах, орон сууцжуулалтын банк байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын

яамнаас дээрх ажлын хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар зэхэж байна.

Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, НЗДТГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд дэд төвүүдийг түшиглэж 5000 айлыг ногоон орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Хоёр үе шаттай хэрэгжих төслийн эхний шатанд Баянхошуунд 462 айл, Шархадад 338 айлын ногоон орон сууц барих юм. Эхний ээлжийн орон сууцанд эмч, багш нарыг оруулахаар төлөвлөсөн байна.Таван жилийн өмнө Баянхошуу, Шархад орчмын 11 га газрыг чөлөөлөн орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг эхлүүлсэн байна. 2025- 2026 онд 800 айлын орон сууцыг барьж дуусгана. 2030 он хүртэл 4200 айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус орон сууцанд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүлсэн нь усны хэрэглээг 30 хувиар, барилгын дээвэрт нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулсан нь цахилгааныг 20 хүртэл хувиар хэмнэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал хэрэглэсэн усыг зоорийн давхарт шүүж, суултуурын ариутгах татуургын ус болгож дахин ашиглах технологи суурилуулсан байна. Нарны хавтангаар хуримтлуулсан эрчим хүчээр байрны гадна болон орцны гэрэл гээд орон сууцны дундын цахилгааны хэрэглээг хангах юм байна. Түүнчлэн уг ногоон орон сууц дөрвөн давхар ногооны хүлэмжтэй. Өрхийн хэрэглээний хүнсний ногоог жилийн дөрвөн улиралд тарьж ургуулах боломжтой юм байна. Мөн гал дэмждэггүй, шилний орцтой хөөсөн материалыг орон сууц барихад Монголд анх удаа ашиглажээ.



2
angry
0
care
3
haha
37
liked
4
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18