Өнөөдөр Улаанбаатарт цас орохгүй -16 градус хүйтэн байна

Л.Бямбажав
2025/11/30

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 30-ний өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

2025 оны 11-р сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар -25...-30 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна . Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч -19...-21 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна . Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч -18...-20 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -17 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 2 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 2 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 3 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 20 цагийн өмнө
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 21 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 22 цагийн өмнө
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно 22 цагийн өмнө
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг 23 цагийн өмнө
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 23 цагийн өмнө
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Хөвсгөл нуур, туул, орхон голд мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн байна Өчигдөр