Сэлэнгэ аймгийн Сант суманд Цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Л.Бямбажав
2025/11/29

Зэвсэгт хүчний 110 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдынхаа эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сант суманд зохион байгууллаа.

Бууриа сэлгэн шинэ орчин, шинэ байршилд төвхнөсөн тус ангийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Барилга инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Д.Жигжидсүрэн, Сэлэнгэ аймгийн цэргийн штабын дарга хурандаа С.Давааням, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг дарга С.Шижирбаатар, Сант сумын нутгийн удирдлага, ард иргэд, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн дайчин уламжлал, алдар гавьяаны илэрхийлэл, бие бүрэлдэхүүний эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугийг хүндэтгэн залж, шинэ дайчид тангарагаа өргөлөө. Энэ үеэр нутгийн ард иргэдээс хуучин орхигдсон байсан ХААИС-ийн барилга, байгууламжийг сэргээн засварлаж, тус бүс нутагт жишиг анги болсон Барилга-инженер, экологийн анги байгуулж байгаад талархал илэрхийлж байв. 


0
angry
1
care
0
haha
17
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18