СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

Л.Бямбажав
2025/11/29

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа.

Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн гурав хоногт яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийн тоо аажмаар буурч өнгөрсөн шөнө 198 хүүхэд ирж, 58 нь хэвтжээ. Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалт хийсэн нь дүүргийн эмнэлгийн ачаалал буурахад нөлөөлсөн гэж тус эмнэлгийн удирдлагууд үзэж байна.

Тус дүүрэг хүн ам ихтэй, хүүхдийн өвчлөл өндөр учраас орны тоогоо 100-аар нэмж, 240 ортой болжээ. Нэмэгдүүлсэн 100 орны тухайд нийслэлийн төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн хуучин барилгад иж бүрэн засвар хийж, өнгөрсөн мягмар гарагт ашиглалтад оруулсан байна. Үр дүнд нь орны хүлээгдэлгүй болжээ. Мөн нэгдүгээр хороололд байрлах хуучнаар Хатанбаатарын гэх эмнэлгийн барилгыг засварлаж байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор дахин 100 ортой хүүхдийн тасагтай болох юм. Ингэснээр дүүргийн эмнэлгийн хэмжээнд хүүхдийн ор 300 гаруй болох юм байна.

Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Нийт 2304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 88 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар нэмэгджээ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18