Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

Л.Бямбажав
2025/11/29

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Малчин, хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр шууд худалдан авах боломжтой. Өргөтгөсөн худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл болон Орхон аймгийн малчин, хоршоологчид оролцож байна.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын мэргэжилтэн З.Лхагвабаяр “Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна. Үхрийн мах 14000 төгрөг, адууны мах 10500 төгрөг, хонины мах 12000 төгрөгөөр худалдаалж байна. Мөн үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман ААН оролцож буй. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар иргэд малчид, хоршоологчдоос ямар нэг дундын зуучлагчгүйгээр гар дээрээс мах, цагаан идээгээ авах боломжийг олгож байгаа юм.

21 аймгаас 10 аймаг үзэсгэлэн худалдаанд оролцож байгаагаас 38 малчин, хоршоологч оролцохоор бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгаас 15 малчин, хоршоологч өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Тус арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газарт хүсэлтээ ирүүлээрэй” гэлээ


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18