Таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Б.Нямсүрэн
2025/11/28

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтсон болохыг ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Тогтоолын төслийг боловсруулах явцад хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ хийх, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгтэй холбоотой Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад тусгагдсан цаглабарын зөрүүтэй, ойлгомжгүй байдлыг арилгах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдав. Мөн хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдлыг арилгах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэг эрхзүйн асуудлууд тулгарсан байна. Иймээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг шуурхай хийж, дээрх чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.


Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, түүний үр дүн болон үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдэд ажлын хэсгийн зүгээс Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн 8 чиглэл, салбарын хэмжээнд зорих 35 бодлогын зорилтын  хүрээнд саналуудыг бэлтгэн боловсруулжээ.

Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, макро эдийн засгийн гол зорилт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас багагүй түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд хүргэх, ядуурлыг 15 хувь хүртэл бууруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарч, хэрэгжилтэд нь анхаарах шаардлагатайг ажлын хэсэг танилцуулгадаа онцолсон байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 10 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 11 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 12 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 12 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 12 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 13 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 14 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 16 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 16 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 17 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 17 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 18 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр