Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийг шинэчлэн зохион байгууллаа

Б.Хонгорзул
2025/11/28

ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМИЙГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг шинэчлэн энэ жилээс тогтмолжуулсан. Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Боловсролын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран шинэ гишүүдэд батламж, энгэрийн тэмдэг гардуулжээ.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо сурагч хүүхдүүдтэй сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүй, мэргэжил сонголт, өөрийгөө ирээдүйд хэрхэн бэлдэх вэ зэрэг олон сэдвээр нээлттэй ярилцсан юм.

Мөн цагдаагийн алба хаагчид сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, мансууруулах бодисын хэрэглээний нөлөөлөл, хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

Арга хэмжээнд 32 сургуулийн ахлах бүлгийн 27 сургуулийн 200 гаруй ахлагч болон өсвөрийн сэргийлэгч хүүхдүүд оролцсон бөгөөд тэдний хувьд сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож сайн дурын үйл ажиллагаа явуулах юм.

Ташрамд сайн дурын ажилд хэдий чинээ үр дүнтэй оролцоно тэр хэмжээгээрээ сургуулиа төгсөөд олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нэмэгддэг байна. Сурагч хүүхдүүд ч тус үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нь ажиглагдсан юм. 

Мөн 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулийн орчинд төрөл бүрийн үйл ажиллагааг хориглох Боловсролын сайдын тушаал гарсантай холбогдуулан хориглолт эхлэхээс өмнө халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласныг зохион байгуулагчид хэлж байв.


0
angry
3
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18