Боловсролын сайдын 05 дугаар албан даалгавар

Б.Хонгорзул
2025/11/26

БОЛОВСРОЛЫН САЙДЫН 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 05 ДУГААР АЛБАН ДААЛГАВАР

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Томуугийн харуулдан тандалтын 2025 оны 46 дахь долоо хоногийн мэдээгээр улирлын томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд “Алаг цоог дэгдэлтийн” түвшинд байгаа хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 81.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаас бүх түвшинд халдвар хамгааллын дэглэм сахих талаар өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны орчинд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ДААЛГАХ нь:

Халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд:

1.1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/140 дүгээр тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж” болон эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг тус тус баримтлан ажиллах;

1.2.Цэцэрлэг, сургууль, дотуур байрны орчинд багш, ажилтан, суралцагч бүр амны хаалт (цэцэрлэгийн хүүхэд амны хаалт хэрэглэхгүй), спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх;

1.3.Халуурах (биеийн халуун 380С ба түүнээс дээш хэм), ханиалгах, найтаах, хоолой, толгой өвдөх гэх зэрэг шинж тэмдэгтэй суралцагчийг эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчид хүлээлгэн өгч буцаах;

1.4.Цаг агаарын байдал, гаднах агаарын бохирдлоос шалтгаалан салхивч нээх, анги танхимд агаар сэлгэлт хийх боломжгүй тохиолдолд агаар цэвэршүүлэгч (ХЕПА фильтр) ашиглах замаар дотоод агаарын чанарыг сайжруулах;

1.5.Гар угаах төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, саван, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцээтэй байлгаж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцтэй байх;

1.6.Халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж (гарын эрүүл ахуй сахих, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэх, зөв ханиалгаж найтаах)-ийг суралцагчдад харагдахуйц газар ил тод байршуулж тэдгээрийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд мөрдүүлэх арга хэмжээ авах, санамж, зөвлөмжийг харааны бэрхшээлтэй суралцагч, багш, ажилтанд зориулан сонсдог хэлбэрт шилжүүлэн мэдээлэх;

1.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчинд цэвэрлэгээ, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх;

1.8.Цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоолойг сод, эсхүл давсны уусмалаар өглөө, оройд зайлуулах.

Хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хүрээнд:

2.1.Суралцагч хичээл, сургалтын үеэр ханиалгах, халуурах, хоолой өвдөх, амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрсэн үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.2.Амны хаалт хэрэглэх явцад амьсгал давчдах, амьсгалахад хүндрэл үүсэх, дотор муухайрах, бие тавгүйтэх зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдолд хичээл зааж байгаа багшид яаралтай хэлэх талаар анги удирдсан багш суралцагчдаа тогтмол сануулах;

2.3.Хичээл сургалтын явцад хөгжлийн бэрхшээлтэй болон амьсгалын дутмагшилд орж болзошгүй суралцагчийн эрүүл мэндэд анхаарч, зовуурийн шинж тэмдэг илрэх тохиолдолд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх;

2.4.Суралцагчдын тухайн өдрийн ирцэд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ирээгүй суралцагчийн суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчтай холбогдон шалтгааныг тодруулах;

2.5.Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундааг хоолны цэсэд оруулж үйлчлэх хэрэглэх;

2.6.Хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээ үзүүлэхэд халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмж, спиртийн суурьтай гар халдваргүйжүүлэгчийг тээврийн хэрэгсэлд байршуулах, суралцагчдыг амны хаалт хэрэглүүлэх;

2.7.Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх;

2.8.Суралцагчдад “Гэр-цэцэрлэг-гэр”, “Гэр-сургууль-гэр” гэсэн чиглэлийг мөрдүүлэх.

Албан даалгаврыг харьяа нутаг дэвсгэрийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эрүүл ахуйн зохистой дэглэмийг мөрдөх, амьсгалын замын халдвараас сэргийлэх талаар суралцагчдад мэдээлэл өгч хяналт тавьж ажиллахыг нийт цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгав.

Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах, тайланг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.


32
angry
4
care
4
haha
8
liked
2
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 2 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 3 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 4 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 21 цагийн өмнө
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 22 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 23 цагийн өмнө
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно 23 цагийн өмнө
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Хөвсгөл нуур, туул, орхон голд мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн байна Өчигдөр