Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулж эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийж байна.
2023 оны тамхидалтын тархалтыг 2019 онтой харьцуулсан судлагаа хийхэд тамхи татах нас гурван насаар залуужсан. Мөн 10 хувиар нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн тамхидалт дөрөв дахин нэмэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд манай улсад шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж, импорт нэмэгдэн хяналтгүй зарагдах болсон. 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэх судалгаа гарсан гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна