“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ

Ц.Цэрэнбадам
2025/11/25

Монголын эдийн засгийн хөгжил, дэвшилд бодит өөрчлөлт авчирсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдлүүдийг онцлон шалгаруулах зорилгоор “Bloomberg Awards”-ын 9 номинацийг жил бүр зарлаж, салбартаа манлайлагчдыг тодруулж ирсэн. Bloomberg Awards-ийн энэ жилийн Байгаль, нийгэм, засаглалд бодит өөрчлөлт хийж, салбартаа шинэ жишиг тогтоосон манлайлагчаар “Халзан бүрэгтэй” төсөл тодроод байна.

“Bloomberg Awards” нь “ESG Catalyst” шагналыг олгохдоо дараах шалгуураар шүүж шалгаруулжээ:

  • Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан, бодит, хэмжигдэхүйц ахиц
  • Нийгэмд өгч буй хувь нэмрээ тогтолцоотойгоор нэмэгдүүлсэн байдал
  • Ил тод, сайн засаглалыг хэрэгжүүлсэн, салбарт эерэг өөрчлөлт бий болгосон байх

Улмаар “Халзан бүрэгтэй” төслийн тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын чиглэлд гаргасан бодит амжилтыг үнэлсэн байна.

Тодруулбал, Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК өнгөрсөн онд анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргасан. Үүнд тусгаснаар хайгуулын үеэр ашигласан 1.25 га талбайд байрласан кемпэд стандартын шаардлагын дагуу техникийн нөхөн сэргээлт хийж, орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлжээ. Кемпийн орчимд агаарын тоосжилтыг багасгах зорилгоор хөдөлгөөний хурдны хязгаарыг 5 км/ц-аар тогтоон мөрдүүлсэн бөгөөд хог хаягдлын менежмент болон ажилчдын аюулгүй байдлыг ч зохих түвшинд ханган ажилласан байна. Мөн Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил богино хугацаанд явагдсан ч Ховд аймгийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс нийт ₮391 саяын худалдан авалт хийж, орон нутгийн эдийн засагт бодит дэмжлэг үзүүлсэн байна. Халзан бүрэгтэй төслийн хүртсэн энэхүү шагнал нь зөвхөн шагнал бус байгаль орчныг хамгаалах, орон нутгийн амьдралд бодит өгөөж өгөх, засаглалаа сайжруулах чиглэлд тууштай ажилласан компанийн амлалтад өгсөн үнэлгээ боллоо.


7
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18